Шууд Chart

НАСА-ийн инженерүүд хүний эсрэг компьютерын удирдлага дор дроны уралдаан явуулжээ

2017-12-01 12:21:11

АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргааны туршилт судалгааны инженерүүд нэгэн сонирхолтой туршилтыг зохион явуулсан байна. Энэ бол хүний эсрэг комьпютерийн удирдлаган дор нисэх дроны уралдаан юм.

Жижиг загварын камераар тоноглогдсон 2 дрон өрсөлдсөн. Нэг нь хүний удирдлаган дор бол өрсөлдөгч дрон компьютерын автоматжуулсан программ буюу хиймэ оюун ухааны системийн тусламжтайгаар нислэг үйлдсэн юм. Энэ бол дэлхийд анх удаа зохион явуулж байгаа дроны уралдаан юм. Учир нь хүний эсрэг хиймэл оюун ухаант дроны чадвар хэр байх вэ гэсэн асуултын хариултыг олох зорилготой байгаад гол ач холбогдол байгаа юм. үүнд зориулан тусгайлан 3 төрлийн дроныг бүтээсэн юм байна. Уралдааны бичлэгээс харахад виртуал дуулганы тусламжтайгаар дроныг удирдсан хүн түрүүлсэн юм. Тодруулбал хүний ур чадвар илүү гэдгийг харуулсан гэсэн үг юм.

Харин компьютерын хувьд өмнөө байх бартаа саадыг удаан хугацаанд туулж ниссэн нь хиймэл оюун ухаант дроныг ялагдах болсон шалтгаан нь болжээ. Гэхдээ программчлагдсан дрон нислэгийг маш өндөр түвшинд аюулгүй хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлох хэрэгтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА-ийн инженерүүд хүний эсрэг компьютерын удирдлага дор дроны уралдаан явуулжээ  
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй