Шууд Chart

Дрон үйлдвэрлэгч Хятадын “DJI” компани зах зээлд дэх дроны 70 хувийг хангаж байна

2017-12-01 12:28:10

Дэлхийд нисдэг төхөөрөмж буюу дрон үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч Хятадын “Ди-Жи-Ай” компанийн нэр хүнд улам өссөөр байна. Сүүлд мэдээлснээр дэлхийн зах зээл дэх дроны худалдааны 70 хувийг Хятадын “Ди-Жи-Ай” компани дангаар бүрдүүлж байгааг онцолжээ. Энэ талаар тус компанийн дэд ерөнхийлөгч Сюя Хуабина Дижитаймс сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.

Дрон үйлдвэрлэгч Хятадын Ди-жи-ай компани дан ганц үйлдвэрлэлт худалдааны салбарт тэргүүлдэггүй юм. Өөрөөр хэлбэл нисэгчгүйгээр өөрөө нисдэг төхөөрөмж буюу дроныг нисгэдэг удирдлагын мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадгаараа олон улсад өндөр үнэлгээ авдаг. Мөн дэлхийн олон улсад засвар үйлчилгээний төв болон салбаруудаа нээн үйл ажиллагаа явуулдаг нь салбартаа чамлахааргүй амжилттай ажилладаг компани гэдгийг онцолж байгаа юм. Ди-жи-ай компанийн 2016 оны судалгаанд тусгаснаар, тус компанийн дронууд 37 сая гаруй чиглэлд нислэг үйлдсэн буюу ойролцоогоор 26,66 сая км замыг туулсан хэмээн мэдээлж байсан юм байна.

Үүнээс харахад Хятадын дрон агаарт 3,66 сая цаг нислэг хийсэн гэсэн үг юм байна. Салбартаа тэргүүллийг гартаа аваад байгаа Ди-Жи-Ай компани анх 2006 онд сонирхогчдын нисдэг төхөөрөмж үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан. Харин 2012 онд спорт загварын дрон үйлдвэрлэж эхэлсэн бол 2016 онд арилжааны салбарт бүхий л төрлийн дрон үйлдвэрлэж зах зээлд худалдаалж эхэлсэн компани юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дрон үйлдвэрлэгч Хятадын “DJI” компани зах зээлд дэх дроны 70 хувийг хангаж байна  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй