Шууд Chart

Xing mobility компани цахилгаан хөдөлгүүртэй “Miss R” уралдааны автомашинаа туршиж байна

2017-12-01 13:07:39

Тайваны “Шин Мобилити” нэртэй компанийн инженерүүд цахилгаан хөдөлгүүртэй уралдааны автомашин бүтээсэн байна. Өөрсдийн технологийн аргаар бүтээсэн энэ машин нь 1000 киловаттын 1341 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүртэй болжээ.

Цахилгаан хөдөлгүүртэй супер кар гэж олон улсад нэрлэгддэг энэ уралдааны машин 1,8 секундын дотор 100 км хүртэлх цагийн хурд авах чадалтай юм байна. Энэ нь Тэслагийн Роадстэр хүлгээс ч хавь илүү хурдан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Мисс Ар цахилгаан автомашин 5,1 секундэд 200 км цагийн хурд авах хүчин чадалтай авто хүлэг гэж онцолж байгаа юм байна. Харин дээд хурд нь ойролцоогоор 300 км цаг хүртэл хурдлах боломжтой хэмээн мэдээлжээ. Энэ өндөр хурдыг үүсгэхийн тулд цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарейг хэт халалтаас хамгаалах өвөрмөц шийдлийн хөргөлтийн системийг боловсруулсан нь хамгийн гол ач холбогдолтой гэж онцолсон байна. Энэ батарей нь нийт 98 модуль хэсгээс бүрдсэн бол модуль тус бүртээ 42 бүхий үзүүлэлттэй литийн болон ионнын элементийг багтаасан юм.

Эдгээр нь учирч болох эрсдэл болон хэт халалтаас үүсэх галын аюулаас хамгаалах хөдөлгүүрийг сэрүүцүүлэх зориулалттай тусгай шингэн юм байна. Одоогоор хурдны зам дээр туршилтын шатандаа явж байгаа. Туршилт судалгааны ажил ирэх жил гэхэд бүрэн дуусна гэж зохион бүтээгчид нь хэлсэн юм. үүний дараагаар зах зээлийн үйлдвэрлэлт, худалдаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. харин үнийн хувьд нэг сая америк доллар юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Xing mobility компани цахилгаан хөдөлгүүртэй “Miss R” уралдааны автомашинаа туршиж байна  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй