Шууд Chart

Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дэлгэц рүү нууцаар харах үйлдлийг анхааруулах программыг бүтээжээ

2017-12-01 13:20:31

Хүмүүс ухаалаг гар утсаа оролдож байх үед хэн нэгэн хүн тухайн хүний утасны дэлгэцрүү  нь нууцаар харах тохиолдол байдаг. Харин үүнийг зогсоох зорилготойгоор Гүүгл компани шинэ программыг бүтээсэн байна. Энэ бол хэн нэгэн нь таны утасны дэлгэцрүү нууцаар араас чинь харж байвал анхааруулах аппликейшин юм.

Гүүгл компани ухаалаг гар утсанд зориулж шинэ төрлийн аппликейшнийг бүтээгээд байна. энэ бол хэрэглэгч таны ухаалаг гар утасны дэлгэцрүү хэдэн хүн ширтэж байгааг мэдээллэх зорилготой программ юм. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн мэдээ мэдээллээ алдахгүй байх боломж бүрдэж байгаа юм байна. Хэрэв хэн нэгэн нь таны утас руу давхар ширтэж байвал тухайн хоёр дахь ч хүний толгойн хэсэгт солонгын дүрслэл бүхий эможийг гаргаж ирж үзүүлэх юм байна. Энэ нь ухаалаг гар утасны нүүрэн талын камерын тусламжтайгаар ажиллах юм. 

Үүнийг “дэлгэцний электрон хамгаалагч” хэмээн нэрлээд байгаа юм байна. Нүүрэн талын камер нь утасны хэрэглэгчээс гадна 2 дахь ч хүний царайг илрүүлэхийн тулд 0,2 секунд хугацааг зарцуулна гэж онцолжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ шинэлэг аппликейшнийг ирэх долоо хоногт АНУ-ын Калифорнияд болох сүлжээний харилцаа холбооны бага хурлын үеэр албан ёсоор олон нийтэд танилцуулах юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаалаг гар утас хэрэглэгчдийн дэлгэц рүү нууцаар харах үйлдлийг анхааруулах программыг бүтээжээ  
Үзсэн: 2005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй