Шууд Chart

Хятадад хүний биеийн эд эрхтнийг 3D био принтерээр хэвлэн боловсруулж үйлдвэрлэхээр зорьж байна

2017-12-01 13:31:22

Хятадын эрдэмтэд 3 Ди Биопринтерийн тусламжтайгаар хүний биеийн эд эрхтэн тэр дундаа хүний арьс хэвлэн боловсруулах шинэ технологийг бүтээж ашиглалтад нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэснээр энэ технологийн дэмжлэгтэйгээр маш их хэмжээний арьс, мөгөөрс эд, элэг зэрэг бусад эд эрхтэнг хэвлэн боловсруулж үйлдвэрлэн гаргах боломжтой юм.

Аливаа шинэ бүтээл технологийн салбар анагаах ухааны салбартай хосолж байж шинэ зүйл үүсэж байдаг. Үүний нэг бол технологийн дэвшлийг агуулсан биопринтерээр эд эрхтэн хэвлэх юм. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт их хэмжээний нөөц материалыг үйлдвэрлэн гаргах нь маш их ач холбогдолтой. Үүний дотор эрүүл, аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Энэ хүрээнд биопринтерийн хэвлэх машиныг үйлдвэрлэлд нэвтрүүлэх салбартаа ашиглах нь өнөөгийн энэ цагт хамгийн түрүүнд шаардлагатай байгаа гэж тус төхөөрөмжийг бүтээсэн Рижиново компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сюя Миньэня, Шинхуа агентлаг өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Гурван хэмжээст биет материал үүнээс гадна хүний арьсийг принтерээр хэвлэн гаргана гэдэг амар зүйл биш. Энэ хэмжээнд хүрэх гэж олон зуун удаагийн туршилт судалгааг явуулсан.

Өнөөдрийн ашиглаж байгаа буюу шинэ төрлийн биопринтер одоогийн байдлаар хэвлэлтийн горимдоо багагүй цаг хугацаа зарцуулж байгаа гэдгийг онцолсон юм. Гэхдээ эрүүл мэндийн чанар стандартын дагуу эд материал хэвлэх хэмжээнд хараахан хүрч очоогүй ч судалгаа туршилтаа үргэлжлүүлсээр байгааг хэллээ. Тун удахгүй салбартаа нэвтрүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс нь амласан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад хүний биеийн эд эрхтнийг 3D био принтерээр хэвлэн боловсруулж үйлдвэрлэхээр зорьж байна  
Үзсэн: 2393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй