Шууд Chart

Амазон бараа тээвэрлэн хүргэдэг нисдэг дроноо өөрөө өөрийгөө устгах программаар хангана

2017-12-02 10:56:35

Цахим худалдааны Амазон компани хэрэглэгч, захиалагчдынхаа худалдан авсан бараа материалыг нисдэг дронд тээвэрлэн хүргэж өгөх үйлчилгээг салбартаа нэвтрүүлэхээр амжилттай ажиллаж байгаа. Гэхдээ дроны тээвэрлэлтийн явцад учирч болох аливаа эрсдэлийг бууруулах зорилгоор Амазон компани тээвэрлэгч нисдэг дроноо агаарт өөрөө өөрийгөө устгах программаар хангахаар болжээ. Үүнтэй холбоотой төсөл хөтөлбөр, техник төхөөрөмжөө энэ долоо хоногийн эхэнд патентжуулаад байгаа юм байна.

Амазон компанийн дроны тээвэрлэлтийн хэсгийн мэргэжилтнүүдийн судалгаа, шинжилгээнээс гарсан дүгнэлтээр хэрэв захиалга хүргэхээр нислэг үйлдэж байгаа дроныг гадны болон ямар нэгэн шалтгааны улмаас хүрэх ёстой газраа хүрч очилгүй эвдрэл гэмтэлтэй тулгарвал өөрөө өөрийгөө устгасан нь хамгийн зөв алхам болохыг мэдээлсэн байна. Учир нь дроны тээвэрлэж байгаа бараа материалыг хулгайлж авах гэсэн хүмүүс гарч ирэхгүй гэсэн шалтгаан байхгүйг онцлоод үний хувьд өндөр болон хямд өртөгтэй бараа материалыг бусдын гарт алдвал үүний дараа хууль эрх зүйн хүрээнд багагүй асуудлууд ар араасаа гарч ирнэ гэж үзэж байгаа юм байна. Амазон компанийн зүгээс мэдээлснээр, дрон агаарт нислэг үйлдэж байхдаа техник төхөөрөмж болон программ хангамжийн доголдолтой тулгарахад автоматаар өөрийгөө устгах болно гэж онцолсон байна.

Энэ нь тухайн тохиолдолд цаг хугацаандаа бараа материалаа хүлээж аваагүйн улмаас захиалагч болон компанийн хооронд үүсэх маргааныг шийдвэрлэх алхам болно гэж мэдээлсэн байна. Нисдэг дроныг ашиглан жижиг хэмжээтэй илгээмжийг тээвэрлэн хүргэж өгөх нь хотын замын хөдөлгөөн болон цаг хугацаа, үйл ажиллагааны зардлыг бууруулах гол ач холбогдолтой үйлчилгээ юм.  Үүнд ердөө 1 ам долларын зардал гарах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Амазон бараа тээвэрлэн хүргэдэг нисдэг дроноо өөрөө өөрийгөө устгах программаар хангана  
Үзсэн: 2346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй