Шууд Chart

Redmi 5 болон 5 плас ухаалаг утсаа энэ сард худалдаанд гаргана

2017-12-02 11:01:26

Гар утас үйлдвэрлэгч Хятадын Шиаоми компани энэ сарын 7-нд шинэ загварын 2 төрлийн ухаалаг гар утсаа худалдаанд гаргах болсноо мэдээлсэн байна. Энэ бол Шиаоми Рэдми 5 болон Рэдми 5 плаас гар утас юм.

Хятадын ухаалаг гар утас дэлхийн зах зээлд хүчирхэг өрсөлдөгч болж байгаа. Тус компанийн үйлдвэрлэсэн гар утас хүчин чадлын хувьд ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч аппле болон самсунгтай ижил түвшинд байгаа төдийгүй үнийн хувьд харьцангүй хямд байгаа нь худалдан авалтын тоо маш ихээр өсөхөд нөлөөлж байгаа юм. Шинээр худалдаанд гаргах гэж байгаа хямд үнэтэй шинэлэг буюу хүчин чадал өндөртэй ухаалаг утас нь 18:9 гэсэн харьцаатай нимгэн дэлгэцтэй болж өгчээ. Бусдаас илүү нимгэн авсаархан гэдэг онцлогийг аваад байгаа юм байна. Тодруулбал, 5,7 инчийн 1440-ийг харьцах нь 720 пиксел нягтаршилтай, эйч ти форматтай.

Хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утасны зүрх гэж хэлж болохуйц Снэйпдрагон 450 гэсэн хүчирхэг процессороор хангагдаж өгсөн гэдгийг онцольё. 3 гегабайтын шуурхай санах ойн багтаамжтай бол санах ойн багтаамж 16-32 гегабайт юм байна. Хүмүүсийн хамгийн ихээр сонирхдог зүйл бол мэдээж утасны камер байдаг. Тэгвэл энэ утас нүүрэн талдаа 5 мегапиксел ар хэсэгтээ 12 мегапиксел бүхий видео камертай болсон юм байна.

Компанийн зүгээс мэдээлснээр Шиаоми Рэдми 5 нь 699 юань буюу ойролцоогоор 106 ам.доллар бол Рэдми 5 плаас нь 152 ам.доллар юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Redmi 5 болон 5 плас ухаалаг утсаа энэ сард худалдаанд гаргана  
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй