АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын дарга Майк Помпеог томилохоор төлөвлөж байна. Түүнчлэн Тагнуулын төв газрын даргаар Арканзас мужаас Сенатад сонгогдсон Том Коттоныг томилох гэж байна. Ийм мэдээллийг Нью Иорк таймс Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаан дахь эх сурвалжаас аван нийтэлсэн нь хэвлэлийнхний анхаарлын төвд ороод байна.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Цагаан ордон болон Төрийн департаментын албан ёсны төлөөлөгчид тайлбар хийхэд хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс Рекс Тиллерсон Төрийн нарийн бичгийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Цаашид ч энэ үүргээ гүйцэтгэх болно гэдгийг мэдэгдсэн. Харин Төрийн Департаментаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нарын хооронд тодорхой асуудлаар санал зөрөлдөөн үүсээд байгааг хүлээн зөвшөөрсөн байна. гэхдээ энэ нь Төрийн нарийн бичгийн даргад үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад болохгүйг онцолсон байна.
Энэ тухай Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдэгдсэн юм. Гэхдээ Нью Иорк таймс Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли дээгүүр албан тушаалтнуудтай хэлэлцсэн шилжилтийн төлөвлөгөө гэгчийг боловсруулсан. Энэ дагуу Төрийн нарийн бичгийн дарга, Тагнуулын төв товчооны удирдлагад халаа сэлгээ хийхээр төлөвлөсөн тухай мэдээлсэн юм. Мөн халаа сэлгээг энэ оны эцэс ирэх оны эхээр хийхээр төлөвлөж байгаа тухай нийтэлсэн байсан юм. Мөн хэвлэлүүд Тиллерсоны оронд томилох магадлалтай хүнээр НҮБ дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейлиг нэрлэж байна.
Үүний зэрэгцээ Тиллерсоныг огцруулж магадгүй гэх мэдээлэлд Трамп Ерөнхийлөгч богинохон тайлбар хийсэн байна. гэхдээ тэрээр Рекс энд байна гэдгээс өөр үг хэлээгүй байна. Харин Ерөнхийлөгч Трамп, Төрийн нарийн Тиллерсон нарын хооронд үүсээд санал зөрүүтэй асуудлуудын нэгд Умард Солонгостой холбоотой асуудлын шийдэл гарц багтаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсоны хувьд энэ асуудлыг дипломат аргаар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Трамп хүч хэрэглэх замаар л шийдэх ёстой гэдэг байр сууриа нэг бус удаа илэрхийлж ирсэн. Трамп Ерөнхийлөгч Тиллерсоныг Умард Солонгосын удирдагчтай яриа хэлэлцээ хийж цаг үрэхгүй байхыг уриалж байсныг нь ч сануулж байна. Мөн Америкийн Ерөнхийлөгч Тиллерсоноос илүү хатуу байр суурьтай байхыг уриалж байсныг нь тэмдэглэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн даргын хооронд өнгөрсөн 10 сард ч Ай Кюгээ шалгах хүртэл асуудал яригдаж байсан билээ.
| New York Times : АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 2377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.