Япон улс энэ сардаа багтааж Умард Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар, мөн тус улсад зөрчигдөж байгаа хүний эрхийн тухай сэдвээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн уулзалтаас тусдаа буюу дотооддоо уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт НҮБ дахь Япон улсын суурин төлөөлөгч Коро Бессё сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Мөн тэрээр, энэ сарын 15-нд болох Умард Солонгосын асуудлаар хэлэлцэх сайд нарын уулзалтыг Японы гадаад хэргийн сайд Таро Коно тэргүүлэх болсныг мэдээлсэн юм.
Тус уулзалт нь Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгах, цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар нэгдсэн үр дүнд хүрэх зорилготой аж. Умард Солонгосын харвасан пуужингийн туршилт болон тус улсад ноцтой зөрчигдөж байгаа хүний эрхийн талаар харилцан санал бодлоо солилцож, хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах нь уулзалтын гол зорилго хэмээн НҮБ дахь Япон улсын суурин төлөөлөгч Коро Бессё мэдэгдлээ онцолсон юм.
| Япон улс Умард Солонгосын асуудлаар уулзалт зохион байгуулна | ||
| Үзсэн: 1769 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.