Шууд Chart

Ромын пап Бангладеш дахь рохинжа үндэстэн дүрвэгсэдтэй уулзжээ

2017-12-03 11:20:44

Үндэстний цөөнх хэмээн нэрлэгддэг Мусульман шашинтай Рохинжа Үндэстнүүд Мьянмараас Бангладеш улсыг зорин ойролцоогоор 600 мянга гаруй дүрвэгч дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа юм. Ромын пап Франциск өнгөрсөн Баасан гарагт Бангладешийн нийслэл Дакка хотод Рохинжа үндэстэн дүрвэгсдийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр дүрвэгсдийн төлөөлөгчид тэдэнд тулгарч байгаа асуудал, ямар нөхцөл байдалд хэрхэн амьдарч байгаа талаараа дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Ромын пап Азийн орнуудад хийх айлчлалынхаа үеэр хамгийн түрүүнд “Рохинжа” үндэстний тухай сэдвээр яриа өрнүүлсэн юм. Мусульман шашинтай Мьянмарын Рохинжа үндэстнүүд шашин шүтлэгийн улмаас хавчигдан шахагдаж байгаа юм. Үүнд Бангладешийн эрх баригчид Рохинжа үндэстнүүдийн тосгоныг устгаж үгүй болгосон Мьянмарын цэргийнхнийг буруутгаж байгаа юм байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ромын пап Бангладеш дахь рохинжа үндэстэн дүрвэгсэдтэй уулзжээ  
Үзсэн: 2875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй