Шууд Chart

Хятад, Мьянмарын харилцааг сайжруулах тохиролцоонд хүрчээ

2017-12-03 12:04:31

БНХАУ-ын дарга Си Зиньпин Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Сун Чи-тэй уулзаж, Хятад, Мьянмар хоёр улсын цаашдын харилцааг сайжруулан, бэхжүүлэхээр нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна.

БНХАУ-ын дарга Си Зинпинь Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сун Чи-тэй уулзалт хийх болсон нь Мусульман шашинтай Рохинжа үндэстнүүдэд хандсан Бангладеш болон Мьянмар улсын хандлагаас үүдэлтэй юм. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үүнтэй холбогдуулан гаргаж байгаа асуудал улам нэмэгдэж байгаатай холбоотой.

Хятадын Синьхуа агентлагийн дамжуулан мэдээлснээр, Си Зинпинь дарга хоёр орныг холбох зорилготойгоор эдийн засгийн хонгил бий болгох боломжийн тухай асуудлаар санал буулгасан юм байна. Энэ төсөл хөтөлбөр нь Хятадын “Нэг бүс, нэг зам” санал санаачлага Ази, Европыг нэгтгэсэн томоохон хэмжээний эдийн засгийн бүс байгуулахыг зорьж байгаа гэдгийг онцолжээ. Түүнчлэн хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлэх итгэл найдварыг бий болгохыг хүсэж байна хэмээн хоёр тал уулзалтынхаа үеэр илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад, Мьянмарын харилцааг сайжруулах тохиролцоонд хүрчээ  
Үзсэн: 2044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй