Шууд Chart

“Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг тав дахь жилдээ боллоо

2017-12-04 10:23:10

Монголын залуучуудын холбооны ОХУ дахь төлөөлөл “Лемон” клубээс  Москва хотод  суралцагч оюутнууд дунд “Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь бакалавраас дээш буюу мастер, аспирантурын зэрэгт суралцаж байгаа оюутнууд илтгэл тавин бусадтайгаа өөрийн туршлагаас хуваалцах, зөвөлгөө өгөх зорилготой юм.

Москвагийн сурган хүмүүжүүлэх улсын их сургуулийн аспирантууд Монгол Улсын түүхийн сэдвээр болон өөрсдийн ажлын туршлагаасаа хүрэлцэн ирсэн оюутнуудад илтгэл тависан бол Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан “Цагаа хэрхэн төлөвлөх вэ” сэдвээр оюутнуудтай ярилцахаас гадна гурван жилийн өмнө өөрийн охиндоо бичсэн захидлаа уншиж өглөө.

Түүнчлэн Монголын соёлын өдрүүдийг тохилдуулан Москва хотод хүрэлцэн ирсэн кино багийн төлөөлөл энэ үйл ажиллагаанд оролцон халуун дотно яриа өрнүүлсэн бөгөөд нээлттэй өдөрлөгт оролцогч залуучуудын хүсэлтээр “Аав” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Цэрэнболд ая дууны мэндчилгээ барилаа.

“Лемон” клубын зүгээс жүжигчин Ц.Цэрэнболдыг “Залуу үеийг халажлан хүмүүжүүлэгч цол тэмдэгээр” шагнан кино багийн нийт уран бүтээлчдэд дурсгалын зүйл гардууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Монгол оюутны хөгжлийн арга барил” нээлттэй өдөрлөг тав дахь жилдээ боллоо  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй