Шууд Chart

"Мулан" уран сайхны киноны гол дүрийг БНХАУ-ын жүжигчин бүтээнэ

2017-12-04 13:07:02

1998 онд, АНУ-ын Уолт Дисней кино компани Хятадын түүхэн баатар Муланы тухай хүүхэлдэйн кино хийж байсан. Харин хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн ойд зориулан, Сони Пикчерс кино компанитай хамтран, уг хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр зорьж байна. 2018 оны 11-р сарын 2-нд нээлтээ хийх, уг бүрэн хэмжээний 3Ди уран сайхны киног Game of Thrones цувралын найруулагч Алекс Грейвз найруулж байна. Мулан уран сайхны киног бүтээх тухай яриа гарсанаас хойш, гол дүрийн жүжигчид ямар хүмүүс байх бол гэсэн таамаг олны дунд удаан явсан.

Тэгвэл, уг киноны гол дүрийн жүжигчинд, БНХАУ-ын жүжигчин Лю И Фей го дүрийг бүтээх болсон байна. Кино багийнхны мэдээлж байгаагаар, гол дүрийн төлөө 10 гаруй орны 1000 гаруй уран бүтээлч өрсөлдсөн байна. Өдгөө 30 настай Лю И Фей, олон кинонд олон дүр бүтээж байсны дунд, хамгийн алдартай нь 2008 онд, Forbidden Kingdom, 2014 онд Outcast зэрэг кинонд тоглож байжээ.

Киноны гол явдал нь Хуа Мулан  гэх баатарлаг бүсгүй хөгшин настай эцгийнхээ өмнөөс дайнд явж, улмаар ялалт байгуулж, баатар болсон тухай гардаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Мулан" уран сайхны киноны гол дүрийг БНХАУ-ын жүжигчин бүтээнэ  
Үзсэн: 3894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй