Японд эрүүл мэнддээ их анхаардаг насанд хүрэгчдийн дунд ялангуяа өндөр настан дунд хүүхдийн хуурай сүүн тэжээлийн хэрэглээ өсөж маш их нэр хүндтэй болж байна. Иймээс хүүхдийн хуурай сүүн тэжээл үйлдвэрлэгчид энэ боломжийг өөрт ашигтайгаар ашиглахыг эрмэлзэж байна. Жишээлбэл “Бин сталк сноу” компани ердийн хуурай сүүнээс их витамин эрдэс бодис агуулсан шинэ бүтээгдэхүүн боловсруулжээ. Амтны хувьд ч гэсэн томчуудад таалагдах амттай болгосон байна.
Компаний ажилтнуудын хэлж байгаагаар, шинэ бүтээгдэхүүнийг өнгөрсөн 9-р сард худалдаанд гаргасан бөгөөд тэр цагаас хойш борлуулалт 2 дахин нэмэгджээ. Одоо тус компани эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна гэнэ. Энэ компаний өрсөлдөгч болох “Моринага милк индастри” компани интернетээр томчуудад зориуцсан хуурай сүү худалдаж байна.
Өнгөрсөн 10-р сард л гэхэд худалдаа урьдчилан таамаглаж байснаас 3 дахин өссөн бөгөөд компаний ажилтнуудын хэлж байгаагаар, компани барааны дутагдлаас болж хэсэг хугацаанд захиалгаа түр зогсоожээ.
| Японд хуурай сүүн тэжээлийн хэрэглээ нэмэгджээ | ||
| Үзсэн: 2325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.