АНУ, Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт өчигдөр эхэллээ. Тав хоног үргэлжлэх тус сургуулилтыг Умард Солонгосоос ирж болзошгүй өдөөн хатгалгын эсрэг батлан хамгаалах яамдын онц байдлын хүрээнд зохион байгуулж байгаа юм гэж хоёр орны засгийн газраас мэдэгдсэн байна.
Хамтарсан сургуулилтад орчин үеийн технологи бүхий сөнөөгч онгоцнуудыг оролцуулж, хоёр талаас нийт байлдааны 230 онгоц илгээж байгаа юм байна. Тухайлбал F-35, F-22 зэрэг сөнөөгч онгоцнуудыг анх удаа энэ сургуулилтад туршиж үзэх аж.
Цэргийн мэргэжилтнүүд, "Холбоотон хоёр орны агаарын цэргийн сургуулилтыг сүүлийн жилүүдэд хийгээгүй том хэмжээний сургуулилт болох нь. Энэ сургуулилтыг хийснээр Америк, Өмнөд Солонгос хоёр агаарын хүчний асар их чадамжтай, хүчин чадалтай гэдгээ харуулаад зогсохгүй, Умард Солонгост үзүүлэх шахалт нэмэгдэж байгааг нэг талаараа дохио өгч байгаа алхам болно" гэж үзэж байна. Харин Пхеньяны хувьд Вашингтон Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам хурцатгах алхам хийж байна гэж холбоотон орнуудыг буруутгалаа.
| АНУ, БНСУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ | ||
| Үзсэн: 2446 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.