Сирийн Дейр Эз Зор муж дахь "Исламын улс" террорист бүлэглэлийн байрлалуудад ОХУ-ын ТУ 22М3 бөмбөгдөгч онгоцуудаар агаарын цохилт хийж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлж байгаагаар бөмбөгдөгч зургаан онгоцны агаарын цохилтын үр дүнд "Исламын улс"-ын буу зэвсгийн агуулахууд, байлдааны техникүүд, түшиц газруудыг нь сүйрүүлээд буй юм байна.
Бөмбөгдөгч онгоцууд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх баазаасаа хөөрч Сирийн тус муж дахь лалын хэт даврагчдын байрлалуудад цохилт өгсөн байна. Даалгавраа амжилттай биелүүлсэн бөмбөгдөгчид буцаж буудалдаа иржээ. Энэ хооронд "Исламын улс" бүлэглэлийн дайчдын эсрэг тулалдаж байгаа Курдын зэвсэгт бүлэглэлийнхэн хуурай замын тулаанд нь амжилт гарч байгааг мэдээлж байна.
Мөн Сирийн ардчилсан хүч, Ардын батлан хамгаалах отрядуудын төлөөлөгчид Дейр Эз Зор мужийн зүүн хотуудыг чөлөөлөхөд ОХУ-ын агаарын сансрын хүчнийхнээс гадна АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн дэмжлэг үзүүлж байгааг мэдээлж байна.
| ОХУ-ын бөмбөгдөгч онгоцууд Сирийн Дейр Эз Зор мужид агаарын цохилт өглөө | ||
| Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.