Шууд Chart

Дональд Трампыг шударга шүүхэд саад учруулж байна гэж шүүмжлэв

2017-12-05 11:42:32

АНУ-ын Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг шударга шүүхэд саад учруулж байна гэсэн шүүмжлэл өрнүүлж байна. Тодруулбал, Дональд Трампын сонгуулийн штабынхан ОХУ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх асуудалтай холбоотой эсэхийг мөрдөн шалгах  ажиллагаанд түүнийг саад учруулж байна гэж буруутгаж байна. 

Трамп Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх асан Майкл Флинн ОХУ-ын Элчин сайдтай уулзсан асуудлаараа Холбооны мөрдөх товчооныхонд худал мэдүүлэг өгснөө өнгөрсөн баасан гарагт хүлээн зөвшөөрсөн.

Харин Трамп Ерөнхийлөгч Флинныг дэд Ерөнхийлөгч болон Холбооны мөрдөх товчооныхныг хуурсан тул огцруулсан гэж твиттер хуудсаараа тайлбарласан юм. Үүнтэй нь холбоотойгоор Трамп Флинны худал мэдүүлэг өгснийг мэдсэн төдийгүй Холбооны мөрдөх товчооныхноос түүнтэй холбоотой хэргийг хаахыг хүсч байсан. 

Түүгээр ч зогсохгүй энэ хүсэлтийг нь хүлээн аваагүй Жеймсийг тус товчооны даргын албан тушаалаас огцруулсан нь шударга шүүхэд саад учруулсан хэрэг мөн гэж Ардчилсан намын гишүүд баталж байна. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Трампын эсрэг шударга шүүхэд саад учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байгаа тухай хэвлэлүүд таамаглаж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трампыг шударга шүүхэд саад учруулж байна гэж шүүмжлэв   
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй