БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгод ардчилсан хөдөлгөөнийг хавчин дарж байгааг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан боллоо. Зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар энэхүү жагсаалд нийтдээ 2000 орчим хүн оролцсон байна.
2014 онд Хонконгийн захирагчийг сонгох сонгуулийн үеэр шүхэртнүүдийн хөдөлгөөнийг тэргүүлэн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж байсан Жошуа Вонг, Натан Лау нар энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулагчдын дотор байгаа юм байна.
Тэднийг хууль бус, зөвшөөрөлгүй жагсаал цуглаанд оролцсон гэж буруутгаж хорих ялаар шийтгэсэн байсан. Харин Хонконгийн Дээд шүүхэд давж заалдах хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн аравдугаар сард барьцаагаар суллагдаад байгаа юм байна.
| Ардчилсан хөдөлгөөнийг хавчин дарж байгааг эсэргүүцэгчдийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.