Их Британийн Европын Холбооны эгнээнээс гарах асуудлаарх эхний шатны 7 дахь удаагийн хэлэлцээ өчигдөр Брюссельд эхэллээ. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер нар тэргүүлэн оролцох энэ удаагийн хэлэлцээний үр дүнд Брекситийн нөхцлүүдийг эцэслэн тохирч ирэх 14-15-ны хооронд болох Европын Холбооны дээд уулзалтаар баталгаажуулах юм байна.
Ингэснээр Брекситийн асуудлаарх хэлэлцээний эхний шат өндөрлөх ёстой юм. Харин Их Британи Европын Холбооныхон ирэх оны эхний сараас эхлэн хоёр дахь шатны хэлэлцээндээ орох аж. Гэхдээ Лондон, Брюсселийн хэлэлцүүлэг хагас жилийн туршид үргэлжилсэн ч үр дүнд хүрч чадаагүй юм.
Гол нь Британийн төлөх төлбөр Их Британи дахь Европын Холбооны иргэдийн эрхийг хангах баталгаа, Их Британийн нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг ч Европын Холбооны гишүүн Умард Ирландтай холбоотой хилийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгаа юм.
Юуны түрүүнд Брюссель Лондоноос 52 тэрбум евро авахыг шаардаж байгаа юм. Гэхдээ үүнийгээ Брюссель Европын Холбооноос гарсантай нь холбоотой нөхөн төлбөр биш, харин тус холбооны 2014-2020 оны төсөвт тусгасан Их Британийн хүлээсэн үүрэг гэдгийг тэмдэглэж байгаа юм. Төсөвт тусгасан хөтөлбөрүүд түүний дотор Украинд санхүүгийн тусламж үзүүлэх зэргийг Их Британийн зөвшөөрөлтэйгээр баталсан төдийгүй тус улсын Европын Холбооны төсөвт оруулах мөнгийг тооцсон байсан учир хасах аргагүй гэж үзэж байгаа юм.
| Брекситийн асуудлаарх 7 дахь удаагийн хэлэлцээ Брюссельд эхэллээ | ||
| Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.