Шууд Chart

Венесуэл санхүүгийн хоригийн хүндрэлийг даван туулахын тулд криптовалютын системтэй болно

2017-12-05 12:36:18

Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро санхүүгийн хоригоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахын тулд криптовалютын системтэй  болохоо зарлаад байна. 

Цахим мөнгөн тэмдэгт буюу криптовалютаа Венесуэл улс "Эл Петро" гэж нэрлэх аж. "Эл Петро"-гийн тусламжтайгаар санхүүгийн гүйлгээгээ саадгүй  хийж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэртэй болно гэж тус улсын Ерөнхийлөгч найдаж байна. 

Өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, амжилттайд тооцогдож байгаа криптовалютын нэг нь биткоин болоод байна. Өнгөрсөн сарын 29-нд биткоины ханш 11441 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон ч удалгүй томоохон биржүүдэд ханш нь унаж эхэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэл санхүүгийн хоригийн хүндрэлийг даван туулахын тулд криптовалютын системтэй болно   
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй