Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулсан спортын дөрвөн төрөлт тэмцээн цэцэг өргөх ёслол Говь-Алтай аймагт боллоо.
Энэ жил Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой тохиож байна.
Говь-Алтай аймгийн ИТХ-аас ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ном гарын авлага гаргах уралдаан тэмцээн зохион байгуулах, уулзалт зөвлөлгөөн хийх зэрэг олон ажлыг төлөвлөж хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Шатар, теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрөл бүхий тус тэмцээнд 18 сумын ИТХ, ЗДТГ-ын 200 гаруй ажилтан оролцож, хурд хүч, авъяас чадвараа дайчлан өрсөлдсөн юм. Мөн ойн арга хэмжээний хүрээнд хүчит 32 бөхийн барилдаан биеийн тамир спортын ордонд болж, Монгол Улсын начин Б.Хишигбаатар түрүүлж, аймгийн арслан Э.Даваажаргал үзүүрлэсэн бол аймгийн заан Г.Ганцоож, аймгийн харцага Х.Гантулга нар их шөвөгт шалгарлаа.
Энэ үеэр ардын хувьсгарлын 96 жилийн ойн баяр наадмаар цол нэмсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас 25 жилийн хугацаанд долоон удаагийн сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулиар МАН-20 АН-17 МАХН-2 Бие даагч нэг суудал авч, 40 төлөөлөгч сонгогдож, аймгийн хурлын ажлын албаны 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Уг өдөр аймгийн төв талбайд Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд нутгийн өөрөө удирдах байгуулагын үеийн үеийн төлөөлөл, төлөөлөгч нар цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
| Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд цэцэг өргөв | ||
| Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.