Мальтын сэтгүүлч Дафна Каруна Галициягийн амь насанд халдсан хэрэг өнгөрөгч аравдугаар сарын 16-нд гарсан. Түүний автомашинд тэсрэх төхөөрөмж тавьж дэлбэлсэн байсан юм. Энэ хэргийг түүний сэтгүүлчийн ажилтай нь холбоотой. Бүр тодруулбал, Дафна Калиция нь сүүлийн хоёр жилийн туршид Панамын баримтууд буюу Мальтын өндөр албан тушаалтнууд, түүний дотор Ерөнхий сайдынхаа оффшор данстай холбоотой мэдээлэл дээр дагнан ажиллаж байсантай нь холбоотой гэж таамаглаж эхэлсэн.
Харин Панамын Ерөнхий сайд Жозеф Мускат твиттертээ сэтгүүлч бүсгүйн амь насанд халдсан хэргээр дахин хоёр хүнийг сэжиглэн саатуулаад байгааг мэдээлсэн. Ингэснээр мөрдөгчид нийт 10 хүнийг сэжиглэн хориод байгааг ч мэдэгдсэн. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн талаарх өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлэхдээ урьд нь саатуулсан 8 сэжигтэн нь бүгд Мальта улсын иргэд гэдгийг баталж байсан. Харин сүүлд саатуулагдсан хүмүүсийн тухай өөр тодорхой мэдээлэл алга байна. Галиция сэтгүүлчийн сүүлд эрэн сурвалжилж байсан оффшортой холбоотой мэдээлэлд нь Ерөнхий сайд Мускат болон түүний ойрын хүрээнийхэн холбогдож байсан.
Тиймээс хэвлэлүүдэд Мальтын эрх баригчдын захиалгаар хийсэн аллага гэдэг таамаг хүртэл гарч байсан. Ерөнхий сайд Мускат энэ бүхнийг эрс няцааж сэтгүүлч бүсгүйн амь насыг хороосон этгээдүүдийг эрэн сурвалжилж, илрүүлэхэд бүхий л хүч, боломжоо ашиглах болно гэдгээ хүртэл мэдэгдэж байсан. Тиймээс түүний мэдэгдэл, олон нийтийн сүлжээнд оруулж буй пост бүрийг нь ийнхүү хэвлэлийнхэн онцлоод байгаа юм.
| Сэтгүүлчийн амь насыг хороосон хэрэгт сэжиглэн дахин 2 хүнийг саатуулжээ | ||
| Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.