Шууд Chart

Каталоны Засгийн газрын гишүүн асан 6 хүнийг барьцаагаар суллав

2017-12-05 15:14:28

Испанийн дээд  шүүхээс Каталоны Засгийн газрын гишүүн байсан зургаан хүнийг 100 мянган еврогийн барьцаагаар суллах зөвшөөрөл олгосон байна.  Харин Каталоны автономит мужийн тэргүүний орлогч Ориол Жункерас өөр гурван улстөрчийг гэмт үйлдлээ давтан хийх эрсдэлтэй гэж үзэн үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.

Испанийн үндэсний шүүхийн коллегоос өнгөрсөн 11 дүгээр сарын 2-нд Каталоны засаг захиргаанд ажиллаж байсан найман хүнийг хорих шийдвэрийг  гаргасан юм. Харин Каталоны засаг захиргааны тэргүүн байсан Пучдемон болон Засгийн газрын өөр дөрвөн гишүүн Испаниас гарч, Бельгид очоод  байгаа юм. Гэхдээ шүүх Каталоны улстөрчидтэй холбоотой гэх хэргийг шударгаар шүүнэ гэсэн баталгаа өгвөл Засгийн газрынх нь гишүүн байсан дөрвөн улстөрчийнхөө хамтаар Испанид буцахаа мэдэгдэж байсан юм.     

Прокурорынхон Каталоны удирдагчдыг төсвийн хөрөнгө үрэн таран хийсэн, бослого хөдөлгөөнийг удирдан зохион байгуулж, турхирсан гэдэг  үндэслэлээр буруутгаж байна. Шүүхээс тэднийг энэ хэргүүдийг үйлдсэн буруутай гэж үзэх юм бол Испанийн хуулиар 30 хүртэл жилийн хугацаагаар  хорих ялтай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Каталоны Засгийн газрын гишүүн асан 6 хүнийг барьцаагаар суллав   
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй