Өнгөрсөн сарын сүүлчээр хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсээр Өмнөд Солонгос руу зугтан гарсан Умард Солонгосын цэргийн алба хаагчийн биеийн байдал сайжирч байна.
"Си Эн Эн" энэ тухай Өмнөд Солонгосоос тусгай сурвалжлага бэлтгэн дамжуулж байна. Умард Солонгосын цэргийн алба хаагч өмнөд рүү зугтан гарахдаа тав буудуулж, хүнд шархадсан байсан юм. Түүнд олон удаагийн хүндхэн хагалгаа хийсний үр дүнд өнөөдөр биеийн байдал нь сайжраад байна.
"Си Эн Эн"-д түүнд хагалгаа хийсэн эмч Ли Кук Чон ярилцлага өгсөн байна. Эмч анх Умард Солонгосын цэрэг ямар байдалтай нисдэг тэргээр хүргэгдэн ирсэн. Түүнийг нисдэг тэргээр 25 минутын дотор Сөүл хот дахь "Ажоу" эмнэлэгт хүргэхэд бараг зүрх нь зогссон байсан, ямар хагалгаанууд хийсэн, амь насыг нь аврахын тулд эмч мэргэжилтнүүд шуурхай ажилласан гээд нарийн мэдээллүүд өгсөн байна.
Умардын цэрэг 24 настай О Чон Сун нэртэй бөгөөд тэрбээр одоо алхаж, ярьж чадаж байгаагийн зэрэгцээ угаалгын өрөөнд бие даан орж чадахаар болсон байна.
Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсээр Умард Солонгосоос хамгийн сүүлд 2007 онд цэргийн нэг алба хаагч Өмнөд рүү оргон зугтаж байсан тохиолдол гарч байжээ.
| Өмнөд рүү зугтан гарсан Умард Солонгосын цэргийн биеийн байдал сайжирч байна | ||
| Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.