Шууд Chart

Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэж дангаар хүлээн зөвшөөрч болзошгүй байгаад сэтгэл зовниж байна

2017-12-05 15:41:25

АНУ Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэж дангаар хүлээн зөвшөөрч болзошгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа Францын эрх баригчид илэрхийлж байна.

Энэ тухайгаа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трамптай  утсаар ярих үеэрээ  илэрхийлснийг Елисейн ордноос мэдээлж байна. Мөн Францын төрийн тэргүүн энэ үеэр Иерусалимын статусыг Израйль Палестинчуудын хоорондох энхийн яриа хэлэлцээний үеэр  зохицуулах ёстой гэж үзэж байгаагаа ч мэдэгдсэн байна. 

Израйль Палестины тусгаар улсууд аюулгүй, энх тайвнаар Иерусалим гэсэн нэг нийслэлтэйгээр зэрэгцэн орших ёстой гэж Елисейн ордны тэргүүн үзэж  байна. АНУ-ын Конгрессын дээд танхим элчин сайдын яамаа Иерусалим хот руу 1999 оны тавдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх  1995 оны  хуулийг дагаж  мөрдөхийг Вашингтоноос уриалсан тогтоолын төсөл баталсан юм. 

Трампаас өмнөх Ерөнхийлөгчид энэ хуулийг хэрэгжүүлэхийг хойш тавьж ирсэн бөгөөд Иерусалим хотын статусыг Израйльчууд, Палестинчууд яриа хэлэлцээгээрээ тодорхойлох ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр "Цагаан ордон"-ы тэргүүн Израйлийн хүсэлтийг биелүүлж, Иерусалимыг тус улсын  нийслэл  гэж  хүлээн  зөвшөөрөх  цаг болсон гэж  мэдэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. 

Тиймээс  Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд ийм шийдвэрээ танилцуулах байх гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Гэхдээ Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, Батлан хамгаалахын сайд Мэттис нар энэ нь Ойрхи Дорнодын болон мусульман шашинтай улс орнууд дахь АНУ-ын дипломатууд, цэргийн алба хаагчдад цохилт болно гэж үзэж эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иерусалим хотыг Израйлийн нийслэл гэж дангаар хүлээн зөвшөөрч болзошгүй байгаад сэтгэл зовниж байна  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй