Брекситийн асуудлаар Европын Холбоо, Их Британийн ээлжит яриа хэлэлцээ өчигдөр Брюссельд эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэхдээ хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэгч Еврокомиссын тэргүүн Жан Клод Юнкер, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар ирэх 7 хоног гэхэд тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлцгээлээ.
Тэд хэвлэлийн бага хурлын үеэр зарим нэг асуудлаар дэвшил гарсан ч санал зөрөлдөөнөө бүрэн арилгаж чадаагүйгээ баталсан байна. Европын Холбооныхны хувьд бусад асуудлаа эхлээд шийдчихээд дараа нь худалдааны асуудлаа яръя гэсэн байр суурьтай байгаа юм. Үүнд Их Британи дахь Европын Холбооны иргэдийн эрхийг хангах асуудал багтаж байгаа юм.
Мөн Ирландын хилийн асуудал маргааны нэг сэдэв болж байна. Европын Холбоо Их Британийн Брекситийн асуудлаарх яриа хэлэлцээ эхлээд хагас жил болж байгаа ч одоогоор бүрэн тохиролцоонд хүрчихээд буй асуудал ийнхүү бага байна. Гэхдээ хоёр тал яриа хэлэлцээгээ тогтсон хугацаандаа буюу 2018 оны хавар гэхэд дуусна гэж найдсан хэвээр байна.
| Европын Холбоо, Их Британийн ээлжит яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй байна | ||
| Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.