Ирландын Засгийн газар болон АНУ-ын "APPLE" компанийнхан харилцан тохиролцож гэрээ байгуулсны үр дүнд "APPLE"-ийнхан тус улсын төсөвт 13 тэрбум евро оруулахаар болж байна.
"APPLE" компани ирэх оны эхний улирлаас энэ мөнгөө шилжүүлж эхлэх юм байна. Энэ тухай Ирландын Сангийн яам мэдэгдээд байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Еврокомиссоос явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Ирланд улс "APPLE" компанид хууль бусаар татварын хөнгөлөлт үзүүлж байсныг олж тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, татварын хөнгөлөлтийг АНУ-ын компанид үзүүлснээс болж 13 тэрбум еврогоо алдсан гэж дүгнэжээ. Тиймээс 2003-2014 оны хооронд дутуу татвар төлж ирснийгээ ийнхүү "APPLE"-ийнхан нөхөхөөр болж байна.
"APPLE" компанийнхан Еврокомиссийн энэ шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч амжилт олоогүй тул ийнхүү Ирландын талтай гэрээ хийгээд байна.
| "APPLE" компани Ирландад 13 тэрбум еврогийн татвараа төлөхөөр боллоо | ||
| Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.