Роботын технологи хөгжүүлэгч АНУ-ын "Sarcos Robotics" компани хүний гарын хөдөлгөөний тусламжтайгаар хөдлөх боломжтой робот төхөөрөмжийг бүтээгээд байгаа юм. Энэ төхөөрөмжийг сансар, гараг судлалын салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Энэ робот нь ойролцоогоор хагас тонн жинтэй ямар ч эд зүйлийг өргөх чадвартай.
Робот төхөөрөмжийн хоёр гар нь 2, 2 метрийн урттай буюу тус бүрдээ 230 кг жинтэй ачааг даах чадвартай юм байна. Удирдахын тулд тусгай зориулалтын удирдлагын суудлыг ашиглах шаардлагатай. Эхний ээлжид томоохон дэлгүүрүүдийн агуулахын хэсэгт бага оврын ачаа, хайрцгийг зөөвөрлөх, өргөх зорилгоор туршиж байгаа юм. Үүнд, төмөр хоолой, жижиг оврын контейнер гэх мэт бусад зүйлс орж байгаа юм байна. Харин энэ хүнд машин механизмыг хөдөлгөхийн тулд хамгийн чухал зүйл бол хөдөлгүүр болон түүний хүчин чадал байдаг.
Тэгвэл энэ робот төхөөрөмж нь дизель түлшээр ажилладаг хөдөлгүүрээр тоноглогдсон юм байна. Хүчин чадал хурдны хувьд 7 цагийн туршид ойролцоогоор 6 км цагийн хурдтайгаар ажиллах чадалтай гэдгийг онцоллоо. Сүүлийн үед дэлхийн томоохон сэтгэгчид болон технологийн мэргэжилтнүүд, хиймэл оюун ухаан буюу роботын хөгжил хүн төрөлхтний соёл иргэншилд маш сөрөг үр дагаврууд авчрах магадлал өндөр хэмээн мэдэгдсээр байгаа. Өөрөөр хэлбэл хэдий чинээ роботын хөгжил үйлдвэрлэлтийн салбарт нэвтрэх тохиолдолд төдий чинээ хүний оролцоотой ажлын байрны хангамж бараг үгүй болно гэсэн үг юм. Гэсэн ч тус төхөөрөмжийг бүтээгчид энэ роботоо хүний оролцоотойгоор үйлдвэрлэлтийн салбарт хөгжүүлэх нь хамгийн гол зорилго нь гэдгийг хэлсэн байна.
| “Guardian GT” робот төхөөрөмж хагас тонн жинтэй ачааг өргөх чадвартай | ||
| Үзсэн: 807 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.