Шууд Chart

Европын холбоо анх удаа татвараас зайлсхийх боломжтой 17 орныг зарлалаа

2017-12-06 12:38:30

Европын холбоо татварын таатай нөхцөлтэй улс орнуудад тодорхой арга хэмжээ авах цаг нь болсон гэж мэдэгдэж байсан. Европын холбооноос анх удаа татвар төлөхөөс зайлсхийх боломжтой буюу татварын диваажин хэмээн тодотгосон улс орны жагсаалтыг гаргаснаа зарлалаа. Энэ жагсаалтад манай Монгол Улс ч багтсан байна. Монголоос гадна Өмнөд Солонгос, Барбадос, Намиб, Самао, Тунис, Арабын нэгдсэн Эмирт улс тэргүүтэй 17 орны нэрс байна. Гэхдээ энэ 17 орноос харахад, харьцангуй жижиг орнууд багтсан байгаа тухай мөн олон улсын агентлагууд мэдээлж байна. Мөн Европын холбооны шаардлагын дагуу татварын журамдаа өөрчлөлт оруулах амлалт өгсөн 47 улсыг багтаасан "саарал жагсаалт"-ыг хар жагсаалтын хажуугаар дэлгэлээ.

Гэхдээ, эдгээр хар болон саарал хэмээн ангилсан, эдгээр ангилалд багтсан улс орнуудад, Европын холбооноос ямар арга хэмжээ авах тухай тодорхой мэдээлэл алга байна.  Саарал жагсаалтад багтсан орнуудаас дурдвал, Швейцар, Их Британийн харъяа Бермуда, Виржин, Кайманы арлууд, Швейцар, Турк тэргүүтэй 47 орон багтсан байна. Туркийн хувьд, өмнө нь энэ тухай яригдаж байсан. Европын холбоо татвар ногдуулалтын асуудлаар хамтран ажилладаггүй  орнуудын хар жагсаалт гаргаж байгаа Европын холбооны тусгай ажлын хэсэг холбооны гишүүн орнуудын сангийн сайд нарт зөвлөж магадгүй байна гэсэн мэдээлэл байсан юм.

Европын холбооны тусгай ажлын хэсэг нь 90 гаруй орны эрх зүйн тогтолцоог судалж, татварын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байна.  Дээрх хоёр жагсаалт "Panama" болон "Paradise Papers" зэрэг нууцын зэрэглэлтэй баримт бичгүүд задарсантай холбогдуулж гарсан юм. Ажлын хэсгийн ахлагч Пьер Москивичин хэлж байгаагаар, "Жагсаалтад ахиц дэвшил гарч байгаа хэдий ч, энэ нь анхны жагсаалт учраас дэлхийн даяар татвараас зайлсхийх цар хүрээний хэмжээнд очитлоо үр дүнд хүрээгүй байна, энэ бол эхлэл..." хэмээн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо анх удаа татвараас зайлсхийх боломжтой 17 орныг зарлалаа  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй