Завхан аймгийн ИТХ хуралдаж ирэх оны төсөв, бүтээн байгуулалтын ажлуудаа баталлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2017 онд 1,7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 3,4 тэрбум төгрөг болж өссөн байна. Тиймээс сум бүрт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг 97,2 хувь, “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг” болох гол зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлыг 93.7 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ. Суурь орлогын төлөвлөгөөг ирэх онд долоон тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бол орон нутгийн хөрөнгө оруулалт урсгал зардалд 2,7 тэрбум төгрөгөөр тусгагдаж нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагджээ.
2018 оны Үндсэн чиглэлийг “Ард иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал болон байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналуудыг үндэслэн боловсруулжээ. “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэсэн санхүүжилтийн шинэ эх үүсвэрээр бүтээн байгуулалтын багагүй ажлыг хийхээр төлөвлөжээ.
Завхан аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй ганц аймаг байсан. Тэгвэл энэ удаагийн хуралдаанаар аймгийн газар зохион байгуулалтын 2018-2033 оны ерөнхий төлөвлөгөөг баталлаа.
Дээрх аймаг 2018 оныг Сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарлах бөгөөд Төрийн үйлчилгээг багт хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, И-оффис программыг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх, шинээр сумдын ЗДТГ, цэцэрлэг, сургууль, соёлын төв, эрүүл мэндийн төвүүдийн 14 барилга барих, багийн эмч нарыг унаажуулах, таван сайн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар төлөвлөөд байна.
| 2018 онд Завхан аймгийн бүх суманд бүтээн байгуулалт өрнөнө | ||
| Үзсэн: 1556 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.