Өнгөрсөн 10 дугаар сард АНУ-ын баруун эргийн Калифорни мужийн хэд хэдэн томоохон хот ой хээрийн түймэрт өртсөн. Гэтэл 2 сараа дараа дахин ойн түймэр дэгдлээ. Мягмар гарагийн орой дэгдэж эхэлсэн түймэр одоогийн байдлаар Лос-Анжелес хотын өмнөд хэсгийг тэр чигт нь бүрхээд байна.
Лос-Анжелес хотоос 115 км зайд орших Вентура болон Сан Паула хотуудад түймэр ихээхэн тархсан учраас, тус бүс нутгийн 27 мянган хүнийг түймрийн голомтоос нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй бөгөөд түймэр маш богино хугацаанд хурдан тархсанаас үүдэж, 150 орчим үл хөдлөх хөрөнгө шатжээ.
Мөн цахилгааны утас шатаж гэмтсэн учраас, 260 мянган өрх гэрэл цахилгаангүй болоод байна. Томас хэмээн нэрлээд байгаа уг түймэртэй одоогийн байдлаар, 1000 гаруй гал сөнөөгч тэмцэж байна. Урьдчилсан тооцоогоор, энэ ойн түймэр 45 мянга гаруй га талбайг хамарсан байна. АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас тухайн бүсэд хүчтэй салхитай, халуун, хуурай уур амьсгалтай байгаа учраас түймэр улам хүрээгээ тэлж, цаашлаад өргөн нутаг дэвсгэрт хурдан тархаж магадгүйг анхааруулж байгаа юм.
Салхины хурд, цагт 115 км цагийн хурдтай байна. Өнгөрсөн сард Лос-Анжелес хотод тус улсын түүхэнд байгаагүй том түймэр дэгдсэнээс их хэмжээний хохирол учруулсан юм. Тухайн үед, 10 мянга гаруй барилга байшин шатаж, эвдэрч сүйдэн, 10 гаруй хүн амиа алдсан юм.





| АНУ-ын Калифорни мужид томоохон хэмжээний ойн түймэр дэгджээ | ||
| Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.