Их Британийн Европын Холбооны эгнээнээс гарах асуудлаарх эхний шатны 7 дахь удаагийн хэлэлцээ өнөөдөр Брюссельд эхэлж байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер нар тэргүүлэн оролцох энэ удаагийн хэлэлцээний үр дүнд Брекситийн нөхцлүүдийг эцэслэн тохирч, ирэх 14-15 ны хооронд болох Европын Холбооны дээд уулзалтаар баталгаажуулах юм.
Ингэснээр Брекситийн асуудлаарх хэлэлцээний эхний шат өндөрлөх ёстой юм. Харин Их Британи Европын Холбооныхон ирэх оны эхний сараас эхлэн 2 дахь шатны хэлэлцээндээ орох юм. Гэхдээ Лондон Брюсселийн хэлэлцүүлэг хагас жилийн туршид үргэлжилсэн үр дүнд хүрч чадаагүй юм. Гол нь Британийн төлөх төлбөр, Их Британи дахь Европын Холбооны иргэдийн эрхийг хангах баталгаа, Их Британийн нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг ч Европын Холбооны гишүүн Умард Ирландтай холбоотой хилийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгаа юм. Юуны түрүүнд Брюссель Лондонгоос 52 тэрбум евро авахыг шаардаж байгаа юм. гэхдээ үүнийгээ Брюссель Европын Холбооноос гарсантай нь холбоотой нөхөн төлбөр биш, харин тус холбооны 2014-2020 оны төсөвт тусгасан Их Британийн хүлээсэн үүрэг гэдгийг тэмдэглэж байгаа. Төсөвт тусгасан хөтөлбөрүүд түүний дотор Украинд санхүүгийн тусламж үзүүлэх зэргийг Их Британийн зөвшөөрөлгүйгээр баталсан төдийгүй тус улсын Европын Холбооны төсөвт оруулах мөнгийг тооцсон байсан учир хасах аргагүй гэж үзэж байгаа аж.
Брекситийн асуудлаар Европын Холбоо, Их Британийн ээлжит яриа хэлэлцээ өчигдөр Брюссельд эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Гэхдээ 2 талын төлөөлөгчдийг тэргүүлэгч Евро комиссын тэргүүн Жан Клод Юнкер, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар ирэх 7 хоног гэхэд тохиролцоонд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлцгээлээ. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр зарим нэг асуудлаар дэвшил гарсан ч санал зөрөлдөөнөө бүрэн арилгаж чадаагүйгээ баталсан байна.
Европын Холбооныхны хувьд бусад асуудлаа эхлээд шийдчихээд дараа нь худалдааны асуудлаа ярья гэсэн байр суурьтай байгаа юм. Бусад асуудал нь Их Британи дахь Европын холбооны иргэдийн эрхийг хангах асуудал багтаж байгаа юм. Мөн Ирландийн хилийн асуудал маргааны нэг сэдэв болж байна. Европын Холбоо ИХ Британийн Брекситийн асуудлаарх яриа хэлэлцээ эхлээд хагас жил болж байгаа ч одоогоор бүрэн тохиролцоонд хүрчхээд байгаа асуудал ийнхүү бага байна. Гэхдээ 2 тал яриа хэлэлцээгээ тогтсон хугацаандаа буюу 2018 оны хавар гэхэд дуусна гэж найдсан хэвээр байна.
| Брекситийн асуудлаарх 7 дахь удаагийн хэлэлцээ Брюссельд эхэллээ | ||
| Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.