Япон улсын электрон цахилгаан бараа үйлдвэрлэгч Шарп компани, дэлхийн хамгийн анхны 8К өндөр тодрол бүхий дэлгэцтэй зурагтыг бүтээсэн тухайгаа танилцуулж байсан бол зах зээлд нэвтэрч эхэлсэн тухай мэдээлж байна. Ийнхүү Шарп бренд нь 8К тодролтой зурагт үйлдвэрлэж байгаа дэлхийн анхны электрон бараа үйлдвэрлэгч болж байна.
Уг нь бол мэргэжилтнүүд, 8К технологи ирэх 2018 оныы сүүл 2019 оны эхээр хэрэглээний зах зээлд нэвтэрнэ гэж тооцоолж байсан юм. 8К дэлгэц нь 1080p технологиос 16, 4К технологоос дөрөв дахин өндөр нягтаршилтай юм. Түүнээс гадна 8К дэлгэц нь үзэгчдэд гурван хэмжээст байдлаар харагдах юм байна. Энэ ч утгаараа үзэгчид тухайн телевизийн сувгаар гарч байгаа аливаа контентийг эсвэл киног илүү бодит мэт мэдрэмжтэй үзэх боломжийг олгож байгаа гэсэн үг юм.
Өнөөдрийн байдлаар Шарп брендийн 8К өндөр тодрол бүхий зурагтыг Японы баруун хэсэгт орших Осака хотын цахилгаан барааны дэлгүүрт худалдан борлуулж эхлээдж байна. 70 инчийн зурагт нь 1 сая ищн буюу ойролцоогоор 8,900 америк долларын үнэтэй. “Sharp” компани уг зурагтаа зах зээлд нэвтрүүлэхээсээ өмнө урьдчилсан захиалгыг 200-д хүрнэ гэж тооцоолж байсан ч өнгөрсөн Пүрэв гаригийн байдлаар урьдчилсан захиалгын тоо 150-д хүрсэн байна.
Харин Японы телевизийн сувгууд, тухайлбал, NHK суваг ирэх 2018 оны 12-р сараас эхлэн 4К болон 8К технологиор нэвтрүүлгээ цацах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
| 8k тодрол бүхий дэлгэцтэй дэлхийн анхны зурагт зах зээлд гарлаа | ||
| Үзсэн: 2517 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.