Шууд Chart

Хятадад жолоочгүй автобус авто замд туршилтаар явж эхэллээ

2017-12-06 13:36:44

Энэ сарын 2-ноос эхлэн Хятад улсын тээврийн хэрэгслийн салбарт  орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан бүтээгдэхүүн нэвтэрч эхэлсэн нь жолоочгүй буюу автомат удирдлагатай автобус юм. Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэн хотод жолоочгүй автобусуудыг туршилтаар явуулж эхэлсэн тухай тус улсын өдөр тутмын сонинд нийтэлжээ.

Одоогийн байдлаар Шиньжэн хотод энэ төрлийн 4 автобус 1,2 км авто замд туршилтаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж ямар нэг осол гэмтэл гараагүй байна. Энгийн уламжлалт автобуснаас овор хэмжээний хувьд бага хэмжээтэй энэхүү ухаалаг автобус Футайн чиглэлийн замд 3 буудалд зогсож зорчигчдыг хүргэн үйлчилж байна.

Гэхдээ туршилтаар явж байгаа учраас зорчигчдын аюулгүй байдал цаашлаад аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс одоогийн байдлаар жолооны суудлын ард хүн сууж автобусын хэвийн ажиллагааг хянан ажиллаж байна. Хэрвээ шаардлагатай тохиолдол гарвал тухайн жолооч автобусыг удирдах жолоог гартаа авах гар жолоодлогын системд шилжих юм байна. Ухаалаг автобусны хувьд цаг, 10-30 км цагийн хурдтай явах хүчин чадалтай дизель хөдөлгүүрээр тоноглогдсон юм.

Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс, лазер мэдрэгч, камер болон газар зүйн байрлал тодорхойлогчоор тоноглож өгчээ. Уг төслийг Хятадын Үндэсний Ухаалаг тээврийн системийн төв болон Шэньжэн bus group хамтран хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадад жолоочгүй автобус авто замд туршилтаар явж эхэллээ  
Үзсэн: 1580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй