Япон улсад жолоочгүй буюу автомат жолоодлоготой автобусыг туршиж эхэлсэн талаар мэдээлж байна. Тус улсын өмнөд хэсэгт орших Окинава мужид нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс худалдааны төв хүртэл нийт 20 км замыг маршрутын дагуу тойрон аялах юм. Японы Мичибики хиймэл дагуулын тусламжтайгаар, жолоочгүй автобус 10 метр хүртэлх зайд байгаа аливаа биетийг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдгээрээ онцлогтой юм.
Мөн өндөр нарийвчлалтай 3 хэмжээст виртуал орчинг ашиглаж бүтээсэн газрын зураг нь, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио болон барилга байгууламжийг тухай мэдээллийг шинээр үүсгэж, мэдээлж байдаг байна. Үүнээс гадна, автобусны байршлыг хиймэл дагуулаас өгсөн мэдэллийг ашиглаж, 3 ди газрын зурганд харуулдаг байна. Хиймэл оюун ухаант програм нь, байршлын систем болон бусад төхөөрөмжөөс ирж байгаа өгөгдлийг ашиглаж, зам дээр байгаа тээврийн хэрэгсэл, саадыг цэгцлэх, мөн автобусны хурдыг тохируулдаг. Одоогоор, туршилтаар явж байгаа уг автобусыг 2020 оны Токиогийн олимпийн үеэр, ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.
| Япон улс жолоочгүй автобус туршиж байна | ||
| Үзсэн: 2216 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.