Шууд Chart

АНУ, Йерусалим хотыг Израйлын нийслэл хэмээн зөвшөөрсөн анхны улс боллоо

2017-12-06 14:14:48

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг Израйл улсын нийслэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр шийдвэрлэснээс зарлалаа. Энэ тухай орон нутгийн цагаар Лхагва гаригт Вашингтоны тэргүүн албан ёсны мэдэгдэл хийх юм байна. Мөн цагаан ордны мэдээлж байгаагаар Тель-Авив хот дахь АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалим хот руу одоогоор нүүлгэн шилжүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.

 АНУ-ын  Конгрессын   дээд  танхим   элчин   сайдын яамаа  Иерусалим хот руу  1999 оны  5-р сарын 31 ны  дотор  нүүлгэн шилжүүлэх  1995 оны  хуулийг  дагаж  мөрдөхийг Вашингтоноос  уриалсан тогтоолын  төсөл  баталсан  юм.  Трампаас  өмнөх   Ерөнхийлөгчид  энэ  хуулийг хэрэгжүүлэхийг   хойш  тавьж ирсэн  бөгөөд  Иерусалим хотын  статусыг  Израйльчууд,  Палестинчууд   яриа хэлэлцээгээрээ  тодорхойлох  ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Энэ асуудал олон улсад ялангуяа Арабын орны удирдагчид Ойрхи Дорнодын  болон  мусульман шашинтай  улс  орнууд дахь Америкийн  дипломатууд цэргйин  албан хаагчдад  цохилт болно гэж  үзэн эсэргүүцсэн  байр суурьтай  байгаа юм.

Мөн Израйль Палестины  тусгаар  улсууд  энх тайвнаар Иерусалим гэсэн нэг нийслэлтэйгээр зэрэгцэн  оршин  ёстой  гэж  Францын төрийн тэргүүн үзэж  байна.  Израйл улс Йерусалим хотыг өөрийнхөө нийслэл хэмээн үздэг бол Палестин улс зүүн Йерусалим хотыг ирээдүйд тус улсын нэг муж болно гэж үздэг байна. Уг хотын тухайд МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм.

Мөн мусульман шашинтнуудын сүсэг бишрэлийн төв нь болдог юм байна. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг Еврей, Араб хоёр улсад хуваахыг баталсан байна.  1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр зуурын засгийн газар Израйлийг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израйлийн дайнд Израйль ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-н хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон Араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болж өндөрлөж байгаа бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израйль улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших Араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна.

Харин Израйль нь Египет Йордан орнуудтай энх тайвны гэрээ байгуулж Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Йерусалим хотыг Израйлын нийслэл хэмээн зөвшөөрсөн анхны улс боллоо  
Үзсэн: 2239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй