Шууд Chart

“Мандах наран-1000” хорооллын м2 нь 715 мянган төгрөгөөр худалдаалагдана

2017-12-06 15:54:43

Дорноговь аймгийн Засаг даргын хөгжлийн төлөө хамтдаа мөрийн хөтөлбөрт иргэдийг хямд үнэтэй, стандартын шаардлага хангасан орон сууцаар хангах бодлого тусгагдсан. Энэхүү бодлогын хүрээнд баригдаж байгаа “Мандах наран-1000” хороололын нэгдүгээр ээлжийн 272 айлын орон сууц тун удахгүй ашиглалтад орно. Үүнтэй холбогдуулан  иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. 

Дээрх “Нутгийн зөвлөл” ТББ-ын санхүүжилт, аймгийн засаг даргын 2016-2020 оны хөгжлийн төлөө хамтдаа үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, стандартын шаардлага бүхий хямд орон сууцаар хангах бодлогыг тусгасан.

Зорилтод бүлэг рүү чиглэсэн энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй айл өрх, ахмад настан, малчин, бага дунд орлоготой төрийн албан хаагч, залуу гэр бүлийг дэмжиж нэн тэргүүнд анхааран хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой юм.

Энэхүү орон сууцнаас худалдан авахаар төлөвлөж буй иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор энэ сарын 4-нд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав.   

“Гантулга трейд” ХХК-ний гүйцэтгэсэн тус орон сууц нь дөрвөн корпус бүхий 1-3 хүртэлх өрөөний сонголттой, м2 нь 715,000 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд худалдаалагдах юм.  Гүйцэтгэгч компаний зүгээс энэ сарын 15-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мандах наран-1000” хорооллын м2 нь 715 мянган төгрөгөөр худалдаалагдана  
Үзсэн: 1330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй