Бангладешийн нийслэл Дакка хотод техник технологийн Дижитал ертөнц-2017 олон улсын үзэсгэлэн боллоо. Энэ үзэсгэлэнд дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухаант София робот оролцсон байна. Тэрээр дэлхийн хамгийн анхны хиймэл оюун ухаант робот гэх тодотголтойгоос гадна Саудын араб улс роботод иргэншил олгосон мөн анхны улс болсон юм. Технологийн үзэсгэлэнгийн үеэр Бангладешийн ерөнхий сайд София роботтой уулзсан байна.
Ерөнхий сайд Хасина роботоос хэд хэдэн асуулт асуусан бөгөөд, тэрээр яг л бодит хүн мэт нээлттэй харилцаж хөнгөн яриа өрнүүлсэн байна. Тухайлбал, өөрийг нь яаж хэрхэн мэдсэн тухай асуухад София эрхэм сайдын тухай би интернет болон ном сонингуудаас уншиж судалсан тухайгаа хэлсэн байна.
Мөн дижитал ертөнц үзэсгэлэнгийн тухай асуухад тэрээр энэ үзэсгэлэнг зохион байгуулах болсон гол зорилго алсын хараа зэргийг мэдэж авсандаа баяртай байгаагаа хэлээд, энэ салбарын хөгжлийг дэмжих, илүү найдвартай цахим засаглалыг бий болгоход чиглэгдэж байгаа тухай хэлсэн байна.
София робот энэ удаагийн үзэсгэлэнд, Софиятай ярилцъя хэмээх буланд оролцохоор ирсэн. Энэ буланд, хүрэлцэн ирсэн зочид София роботтой ярилцах юм. Ингэхдээ нэг оролцогч түүнээс 10-15 асуулт асууж, хариултаа олох юм байна.
Дижитал ертөнц технологийн үзэсгэлэнгийн тухайд, Бангладешийн хамгийн том технологийн үзэсгэлэн бөгөөд, 2009 оноос жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг байна.
София роботыг Хонгкогийн Хэнстон Роботикс компани зохион бүтээж, олон нийтэд өнгөрсөн 10-р сард танилцуулсан. Түүний хоолойны өнгө аяс, нүүрний хувирал, асуултад хариулахын өмнө бодох хугацаа зэрэг нь тус роботыг хөгжүүлэгчдийн хувьд хамгийн их цаг хугацааг зарцуулсан ажил байсан хэдий ч, энэ их ажлын үр дүнд яг л бодит хүнтэй адил байдаг байна.
| София робот “Дижитал ертөнц-2017” технологийн үзэсгэлэнд оролцлоо | ||
| Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.