Шууд Chart

Starbacks хамгийн том салбараа Шанхайд нээнэ

2017-12-08 13:42:39

Старбокс бол кофены ертөнцийн хамгийн хүчтэй мөн хамгийн баян компани гэж хэлж  болно. Гэхдээ энэ компанийг үндэслэгч нь бүхнийг тэгээс эхэлж байсан нэгэн залуу байсан. Анх 1971 онд АНУ-ын Сиаттл хотод үүсгэн байгуулсан бөгөөд тус улсын сүлжээ кофе шоп юм. 2016 оны 1-р сарын байдлаар Старбакс дэлхий даяар 64 улсад 23,768 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин тус компани өөрийн салбарууд дунд хамгийн томд тооцогдох кафегаа Хятадын Шанхай хотноо байгуулж нээлтээ хийгээд байна.

Уг кафе нь, талбайн хэмжээгээрээ нэг хөлбөмбөгийн талбайн талтай нь тэнцэхүйц хэмжээтэй байх юм. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор 2787 метр2 талбайг эзлэн оршиж байна. Энэ нь бусад салбаруудаасаа бараг 300 дахин том хэмжээтэй гэсэн үг юм. Уг кофе шопод мөн 26,8 метр урт гараар урласан тек байрлуулжээ. Энэ нь дэлхийн хамгийн урт тек болж байгаа юм байна. Үүнээс гадна бас нэг онцлог бол уг аварга кофе шоп нь хоногийн 15 туршид үйлчлүүлэгчиддээ нээлттэй үйлчлэх юм. Кофе шопийн доторх заслын хувьд ч, мод ашиглаж, дотор засал чимэглэлээ хийсэн байна. Кофе шопийн үйлчлүүлэх цэсийн тухайд нийтдээ 100 гаруй төрлийн кофе амттанаар үйлчлэх юм байна. Торт десерт л гэхэд 80 гаруй төрөл зүйол байна.

Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар, энэ аварга том салбарыг байгуулсан нь Хятадын хэрэглэгчдийг татах стратегийн бодлоыг хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг хэмээн хэлсэн байна. Учир нь ирэх 10 жилд, Хятадын зах зээл, АНУ-ыг давна гэж тооцоолж байгаа юм байна. Өнгөрсөн улиралд Starbucks”-ийн БНХАУ дахь борлуулалт найман хувиар өсөхөд олон улсад энэ тоо хоёрхон хувьтай гарсан байна. 2021 он гэхэд “Starbucks” Эх газрын Хятадад 5000 салбар кафегаа нээх зорилт тавьжээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад Старбаксын 3000 салбар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас, 600 нь зөвхөн Шанхай хотод байрладаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Starbacks хамгийн том салбараа Шанхайд нээнэ  
Үзсэн: 1587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй