Польшийн шилэн тоглоом үйлдвэрлэгч компани жил бүрийн зул сар шинэ жилийн баярын хамгийн тансаг чамин тоглоом болон бөмбөлгүүдийг үйлдвэрлэдэг байна. Тухайлбал, Польшийн зул сарын баярын гацуур модны хамгийн гол чимэглэл бол Бомбки хэмээх тоглоом байдаг байна.
Силверадо хэмээх компани нийтдээ 150 ажилтантай бөгөөд, нийслэл Варшав хотын ойролцоох Жозефоу хотод 50 ажилтайн гол үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Уг компани жилд 1 сая гаруй шилэн тоглоом худалдан борлуулдаг бөгөөд мөн Америк Европын зах зээл рүү гаргадаг байна.
Тухайлбал, АНУ-ын цагаан ордон болон Их Британийн хатан хаан 2-р Элизабет болон Эйффелийн цамхагийн гэрлэн болон тоглоомон чимэглэлийг энэ үйлдвэрээс худалдан авдаг байна.
Шилэн тоглоомыг үйлдвэрлэх ерөнхий арга технологи нь анх 1900-аад оноос уламжлагдаж ирсэн эртний гар аргаар урлах технологийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, энэ компанийн шилэн бүх тоглоом, түүний гоёл чимэглэл гээд түүхий эдээс авхуулаад эцсийн бүтээгдэхүү нь гар аргаар хийдэг учраас, үнэ цэнэтэйд тооцогддог юм.
Шилэн тоглоомыг хийхдээ, эхлээд шилээ 600 хүртэл градуст халаана. Дараа нь халсан шилээ үлээж бөмбөлөг хэлбэрт оруулна. Шил үлээгч хэмээн нэрлэж болох энэ ажил нь тоглоомыг үйлдвэрлэх шат дамжлагын хамгийн хүнд бөгөөд хариуцлагатай ажил нь байдаг юм. Силверадо компанийн шил үлээгч Бааран нь энэ ажлыг тийм ч хялбархан сурчихаагүй. Энэ ажлыг хийж сурахын тулд тэрээр, мянга мянган шилийг үлээх хэмжээг нь тааруулаагүйн улмаас хагалж байжээ. Шилийг үлээж бөмбөлөг хэлбэрт оруулсны дараа, хиймийн уусмал агуулсан мөнгөн уусмалаар бүрж бат бэх болгоно.
Үүний дараа өөр нэг жижиг байшинд байрлах чимэглэлийн албанд чимэглэхэд бэлэн болсон, бөмбөлгүүдийг төрөл бүрийн саагаар эсвэл дээр нь зураг зурах байдлаар чимэглэнэ.
| Гацуурыг чимэглэдэг шилэн тоглоомыг хэрхэн хийдэг вэ | ||
| Үзсэн: 3931 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.