АНУ ын шигшээ багийг ирэх оны эхээр болох Пенчаны өвлийн олимпын наадамд оролцуулахгүй байх асуудлыг НҮБ- дахь Америкийн суурин төлөөлөгч Никки Хейли өчигдөр хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн. Гэхдээ одоогоор яг оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Америкийн эрх баригчид бас гаргачихаагүй байна.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс шигшээ багийнхнаа Өвлийн олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргаж болохыг бас мэдэгдсэн. Одоогоор энэ асуудлыг маш нухацтайгаар олон талаас нь хэлэлцэж байгааг тэрээр мэдэгдсэн. Мөн Никки Хейли АНУ ын тал Өмнөд Солонгостой ч энэ асуудлыг хэлэлцэж байгааг мэдэгдсэн. Оролцуулахгүй гээд байгаа гол шалтгаан нь аюулгүй байдалтай холбогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл Умард Солонгостой холбоотойгоор Солонгосын хойгийн хурцадмал нөхцөл байдалтай холбоотой юм. Умард Солонгос өнгөрсөн 29-нд алсын тусгалтай пуужингйин туршилт хийсэн.
АНУ, Өмнөд Солонгос Солонгосын хойгт нисэх хүчний томоохон сургуулилт хийж байгаа нь өнөөдөр өндөрлөх ёстой. Энэ бүхэнтэй холбоотойгоор Умардын дипломатууд л гэхэд өчигдөр АНУ дайнд бэлтгэхийг тус улсад анхааруулж байна. Дайн дэгдэх нь тодорхой. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна гэж нөхцөл байдлыг дүгнэж байгаагаа мэдэгдэж байсныг Цахилгаан мэдээний агентлаг нь дамжуулж байсан юм.
Тиймээс АНУ ын албаныхан Пенчаны олимпийн наадмын үеэр Умард солонгос ноцтой өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй гэж болгоомжилж байх шиг байна.
| АНУ шигшээ багийн тамирчдаа Пенчаны өвлийн олимпод оролцуулах эсэхээ удахгүй шийдвэрлэнэ | ||
| Үзсэн: 1699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.