Өнгөрсөн шөнө Иордан голын баруун эргийн Хеврон хотын төвд эсэргүүцлээ илэрхийлэн жагссан Палестинчууд болон Израилийн цэргийн албан хаагчдын хооронд мөргөлдөөн гарсан.
Ер нь дан ганц Хеврон гэлтгүй Палестины бусад хотуудад түүний дотор Рамаллаа хотод олон хүн эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр гудамж талбайд гарсан. Тэд мусульман шашинтнуудын ариун сүм байдаг шинээр олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх Палестин улсынх нь нийслэлийг Израилийнх хэмээн зарласныг эсэргүүцэж буйгаа ийнхүү илэрхийлж АНУ ын төрийн далбаа, Ерөнхийлөгч Трампын хөргийг шатааж байсан. Энэ хороонд Палестины Хамас хөдөлгөөний удирдагч Исмаил Хания шинэ бослого хөдөлгөөнөө эхлэхийг уриаллаа.
Тэрээр энэ баасан гаригийг уур хилэнгийн өдөр болгож байгааг зарлаад Палестинчуудад хандаж бүгд жагсаал цуглаанд нэгдэж бослого хөдөлгөөнөө эхлүүлэхийг уриалсан байна. Тэрээр Трамп Ерөнхийлөгчийн мэдэгдэл Израиль Палестины энхийн хэлэлцээнд цэг тавилаа . одоо тэмцэх цаг ирсэн хэмээн уриалж байлаа.
Мөн өнгөрсөн шөнө АНУ-ын Нью-Йорк Чикаго зэрэг хотуудад Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал болсон байна. энэ жагсаал цуглаануудыг Америкийн Палестиныг дэмжигч байгууллагууд зохион байгуулсан байна.
| Иерусалимыг Израилын нийслэл гэж зарласныг эсэргүүцэгчдийн жагсаал болж байна | ||
| Үзсэн: 1697 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.