Польшийн Ерөнхий сайд Беата Шидло албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасныг тус улсын эрх баригч нам эрх ба шударга ёс намын улс төрийн хорооныхон хүлээн авч ёсоор болгосныг мэдээлж байна. Мөн тус хорооноос шадар сайд, санхүү, хөгжлийн сайд Матеуш Моравецкийг ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаагаа ч мэдэгдэж байна.
Польшийн хуулиар Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилох эрхтэй байдаг байна. Беата Шидлогийн хувьд эрх, шударга ёс нам 2015 оны парламентын сонгуульд ялалт байгуулсны дараагаар Ерөнхий сайдаар томилогдсон. Тэрээр шууд огцрох хүсэлтээ гаргачихаагүй. Польшийн парламент буюу сеймд засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт болсон. Энэ санал хураалтын дүнгээр гишүүдийн ихэнх нь түүнд итгэл үзүүлэхгүй гэж санал өгсөн учир Беата Шидло огцрохоос өөр аргагүйд хүрсэн юм. Харин Сеймд ийм санал хураалт явуулахад хүргэсэн шалтгаан нь Ерөнхий сайдын фашистуудын Освенцим хорих газарт хэлсэн үгтэй нь холбоотой байсан гэхэд буруудахгүй.
Түүнийг фашистуудын энэ хорих газарт хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг бараг л зөвтгөсөн мэдэгдэл хийлээ гэж буруутгаж байсан. Мөн засгийн газрынх нь гишүүн, дотоод хэргийн сайд Мариуш Блашак нарыг фашизмыг суртачилж байгааг таслан зогсоож чадаагүй гэдэг шүүмжлэлийг хэвлэлүүд нь ихээр өрнүүлж байсан юм.
| Польшийн Ерөнхий сайд Беата Шидло албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргажээ | ||
| Үзсэн: 1675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.