Шууд Chart

ОХУ Калифорнид дэгдсэн түймрийг унтраахад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ

2017-12-08 16:18:19

ОХУ-ын онцгой байдлын яамнаас АНУ-ын Калифорн  мужийн  өмнөд  хэсэгт нүүрлээд байгаа ойн  хүчтэй  түймрийг унтраах  ажилд  тусламж үзүүлэхэд  бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Оросууд   АНУ-д  онцгой  нөхцөл  байдал  үүсээд  байгаатай  холбоотойгоор тусламжийн гар сунгахад  бэлэн  байгаагаа тус улсын  онцгой  байдлын Холбооны агентлагийн тэргүүнд  мэдэгдсэн  байна.  Калифорнид  дэгдсэн түймрийн  уршгаар  38 Вентур тойргйн  38 мянган  оршин суугч  нүүн шилжих  зөвлөмж  аваад  байна.  хөрш  Лос АНжелес   тойрогт   150 гаруй мянган хүн  дүрвэж нүүгээд  байна.  Байгалийн  энэ  гамшгийг  устгахаар  тэмцэж байсан  3 гал  сөнөөгч  гэмтэж  түлэгдсэн мэдээтэй  байна.

Түймрээс болж  150 гаруй  байшин барилга   шатаад  байгаа  бол 250 гаруй  мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор Калифорнийн  амбан  захирагч Вентура мужид онц байдал тогтоогоод  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Калифорнид дэгдсэн түймрийг унтраахад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй