Дэлхий дээр нэг нас хүртэлх 17 сая гаруй хүүхэд хорт агаар амьсгалж байна. Бохир агаар дахь хордуулагч бодис дөнгөж бүрэлдэж байгаа нярайн тархины хөгжлийг үүрд зогсоох аюултай гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сан-ЮНИСЕФ анхааруулж байна. Ялангуяа Өмнөд Азийн хүүхдүүдэд маш их аюул нүүрлэж байгааг ЮНИСЕФ-ийн тайланд онцолжээ.
Нийт 12 сая гаруй хүн бохирдол нь байх ёстой хэмжээнээс 6 дахин давсан нөхцөлд оршин сууж байгаа бөгөөд Зүүн Ази болон Номхон далайн бүс нутагт 4 сая гаруй хүн эрсдэлтэй нөхцөлд аж төрж байна. ЮНИСЕФ-ийн мэдэгдэж байгаагаар бохир агаарын зарим эс ширхэг нь нярайн тархины эд эсийг гэмтээгээд зогсохгүй тархины цаашдын хөгжилд муугаар нөлөөлж болох талтай гэнэ.

Мөн тус байгууллагын тайлан илтгэлд бохир агаар амьсгалснаар хүүхдийн ой тогтоолт, IQ-д нөлөөлж, сургуулийн сурагчид шалгалтаар муу дүн авах, сэтгэцийн гаж нөлөө бүхий ааш авир гаргах нь бохир агаар амьсгалсантай шууд холбоотой болохыг тогтоосон тухай мэдээлж байна. Нэг үгээр хэлэхэд, хүрээлэн буй орчны хорт нөлөө хүний амьдралын туршид муугаар нөлөөлдөг гэдгийг ЮНИСЕФ нотолж байна.
Иймээс ЮНИСЕФ агаарын бохирдолттой улс орнуудын иргэдэд хандаж агаар шүүгч хамгаалалтын маск болон агаар цэвэршүүлэгч байнга хэрэглэж, агаарын бохирдол маш их үед бага насны хүүхэдтэй гадагш гарахгүй байхыг зөвлөж байна. Өнгөрсөн сард Энэтхэгийн нийслэл Дели хот утаан мананд автаж, агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс 30 дахин давсан.
Дели хотын захирагч Арвинд Кедривал Дели хотыг “Хорт хийн камер” гэж нэрлэхэд хүрсэн. БНХАУ-ын хойд хэсгээр агаарын бохирдол хүмүүсийн наслалтыг ойролцоогоор 3 жилээр цөөрүүлсэн гэх мэдээ байна. Африкийн орнуудад ч гэсэн байдал тийм ч сайн биш байна.
| ЮНИСЕФ: Бохир агаар нярайн тархинд муугаар нөлөөлнө | ||
| Үзсэн: 3226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.