Шууд Chart

АНУ-ын сенатын гишүүн Эл Франкен огцрох өргөдлөө гаргалаа

2017-12-09 11:44:50

АНУ-ын Конгрессын дээд танхим буюу Сенатад Ардчилсан намаас сонгогдсон Эл Франкен сенатын гишүүнээсээ огцрох хүсэлтээ  илэрхийлээд  байна.  Тэрээр  Миннесота  мужаас  сенатын  гишүүнээр  сонгогдсон юм. Дээд  танхимын өчигдрийн хуралдаан дээр энэ мэдэгдлээ хийсэн  байна.

Эл Франкен хэд хэдэн  эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж  байсан гэх шуугиан сүүлийн үед гарах болсон юм. Радиогийн хөтлөгч, нэвтрүүлэгч Лиэнн Твиден сенатын гишүүнийг  нь  өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үнссэн,  биед нь хүрсэн  гэж  буруутгасан  юм. Энэ хэрэг  уг нь  2006 онд гарч байсан юм байна. Түүний  дараагаар хэд хэдэн эмэгтэй Франкенийг бэлгийн дарамт  үзүүлсэн хэрэгт буруутгасан  юм. Франкен  зарим нь худал шуугиан дэгдээж  түүнийг буруутгаж  байгааг мэдэгдсэн  ч  ийм шуугианд нэр холбогдсон учир огцрох ёстой гэж үзсэн  байна.

Франкен ийнхүү огцорч байгаа учир Миннесота мужийн захирагч ирэх  оны сонгууль  болтол Сенат дахь  түүний суудлыг хэн  эзлэхийг тодорхойлох   болж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сенатын гишүүн Эл Франкен огцрох өргөдлөө гаргалаа  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй