Шууд Chart

"Хао Фан 6" хөлөг онгоц хаана нь байгаа нь тодорхойгүй байна

2017-12-09 11:59:25

Си эн эний интернэт дэхь  сайтын онцолж буй сэдэв  Умард  Солонгос  болж  байна.  Бүр тодорхой  хэлбэл  өнгөрсөн  10-р сарын 10  нд  НҮБ-ын аюулгүйн  зөвлөлөөс  түүхэндээ  хамгийн  чанга  хатууд тооцогдож  байгаа хориг арга хэмжээнд хамрагдах  болсон умардын  ачаа тээврийн онгоцтой  холбоотой  асуудлыг  дэлгэн  тавьж  байна.

Хао Фан 6 нэртэй  тус хөлөг  онгоц  хамгийн сүүлд НҮБ-ын  аюулгүйн  зөвлөл  хориг арга хэмжээгээ чангатгасан тогтоол гаргасан мэдээлэл гарсан  даруйд Өмнөд  Солонгосын  өмнө  зүгт  явж  байсан  байна.  Гэвч  түүнээс  хойш өнөөг  хүртэл  хаана  нь  байгаа нь тодорхойгүй. Далай  тэнгисийн  бүх хөлөг онгоцуудын байрлалыг тодорхойлж  мэдээлдэг Марин траффикийн хяналтаас алдагдчихаад  байна. Аюулгүйн  зөвлөлийн хоригт  тусгаснаар  Умардын  нийт  4  хөлөг  онгоц дэлхийн  бүх  боомтод нэвтрэх боломжгүй болсон юм. 

Гэвч  олон улсын энэ хоригийг  үл тоон  Умардын  хөлөг  онгоцууд  хориотой бараа эд зүйлийг тээвэрлэж  явж  байж  магадгүй гэж   мэргэжилтнүүд хардаж  байна. Өмнө нь ч  ийм тохиолдол гарч байсныг  энд тэмдэглэсэн байна. Тухайлбал хоригийн  жагсаалтанд  багтсан умардын  4 хөлгийн нэг   пуужингийн  төхөөрөмжүүд,  гранат  тээвэрлэж  явсныг  Египетийн тал  2016 онд илхүүлж саатуулж байсан байна. Мөн  2013 онд өөр нэг  хөлөг онгоц нь   зенит  пуужингийн систем,  тэсрэх  төхөөрөмжүүд    шуудайтай   элчин  чихрүүдээр  далдлан  явж байсныг  Панамын тал  илрүүлж  байсан  байна.  Тиймээс олон улсын  хоригийг  дагаж  мөрдөх тал дээр бүх  улс  орон хүчин чармайлт гаргах  шаардлагатайг  энд анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хао Фан 6" хөлөг онгоц хаана нь байгаа нь тодорхойгүй байна  
Үзсэн: 1970 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй