Шууд Chart

Япон улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг байрлуулахаар төлөвлөж байна

2017-12-09 15:00:00

Солонгосын хойгийн нөхцөл байдал хүндхэн байгаатай холботойгоор Японы засгийн газар пуужингаас эсэргүүцэн хамгаалах  Америкийн системүүдийг  өөрийн нутаг дэвсгэрт нэн даруй  байрлуулахаар  төлөвлөж  байна.  Асахи  Шимбун энэ тухай мэдээлснийг тасс агентлаг дамжуулж  байна. 

Японы  засгийн газар энэ системүүдийг  2023 он гэхэд  2 муждаа  байрлуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан  юм.  Мөн  засгийн газраас  2,1 тэрбум иен  буюу  18 сая  ам.долларын  хөрөнгийг  үүнд  хувиарлахаар  ирэх санхүүгийн жилийн  төсвийн тодотголд тусгаж  өгөөд байсан  Юм. гэхдээ  одоо  энэ  сарын  22 нд  батлах  санхүүгийн  энэ жилийн  төсвийн  тодотголоор  энэ хөрөнгө  мөнийг шийдэж  пуужингаас хамгаалах системүүдийг   байрлуулах  ажлыг  түргэвчлэхээр  төлөвлөж  байгаа юм байна.  

Мэргэжилтнүүд  Японы  бүх нутаг дэвсгэрийг  пуужингийн  цохилт,  баллистик  пуужин унахаас хамгаалахад ердөө  Эжис  Эшоре хэмээх 2 систем л байрлуулахад  хангалттай  гэж үздэг  байна. энэ  системийн нэгнийх нь өртөг л  гэхэп  80 гаруй тэрбум  иен  болохыг  тооцоолсон  байдаг байна.  Одоогоор Акита, Ямагучи мужуудад  пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах асуудал  яригдаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүдийг байрлуулахаар төлөвлөж байна  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй