Грек болон Италийн нутагт 2015 оноос хойш ирсэн 160 гаруй мянган хууль бус цагаач дүрвэгчийг хүлээн авах хөтөлбөрт нэгдэхээс татгалзсан Зүүн Европын орнуудад Еврокомиссийн зүгээс шахалт үзүүлж эхэллээ. Еврокомиссийн дэд Ерөнхийлөгч Франс Тиммерманс цагаач дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрт нэгдээгүй Унгар, Чех, Польш улсуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаагааа мэдэгдээд байна. Үүний өмнө Еврокомисс дээрхи орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах үйл явцыг өнгөрсөн 7-р сард эхлүүлсэн.
Одоо Люксембург дэхь Европын шүүхээс дээрхи орнуудыг торгох, Европын Холбооны бүх гишүүд заавал биелүүлэх үүрэг хүлээсэн тохиролцоог ажил хэрэг болгохыг шахаж шаардах шийдвэр гаргаж магадгүй байна. Ер нь бол Еврокомисс цагаач дүрвэгчидтэй холбоотой хямралыг шийдэхэд дан ганц Грек, Итали улсууд хариуцлага хүлээж таарахгүй. Европын Холбооны гишүүн орон бүр хариуцлага хүлээж, хамтын хүчээр асуудлаа шийдэх ёстой гэж үзэн тодорхой тооны дүрвэгч, цагаачийг хүлээн авахыг үүрэг болгоод байсан юм.
Германы социал демократ намын тэргүүн Мартин Шульц Европын нэгдлийг гүнзгийрүүлж, АНУ гэдэг шиг Европын нэгдсэн улс байгуулахыг уриаллаа. Тэрээр 2025 он гэхэд Холбооны Европыг бий болгохын тулд Европын үндсэн хуулийн зөвшилцөл зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн байна. Мартин Шульц үүний тулд Европын ХОлбооны бүх гишүүн улсуудад соёрхон батлах гэрээг өргөн барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Түүнчлэн Европын нэгдсэн улс байгуулахыг эсэргүцэгч орнууд Европын Холбооны эгнээнээс гарах ёстой гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн. Тэрээр Герман, Австри, Финлянд, Франц, Нидерланд улсуудад хүчээ авсан хэт барууны нациолист хөдөлгөөний эсрэг холбоогоо бэхжүүлж байж л тэмцэх боломжтой гэж үзэн ийм санал тавьж байгаагаа тайлбарласан байна.
| Хууль бус цагаач дүрвэгчийг хүлээн авахаас татгалзсан орнуудад шахалт үзүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 1728 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.