Флюкс Дизайн компани уулын аялал, хээр талын зугаалга хийх сонирхолтой залуус зориулж, хөдөлгүүрээр тоноглогдсон скейтбордыг бүтээсэн байна. Трак нэг нэртэй энэ скейтборд ямар ч гадаргууг даван туулах чадвартай юм.
Скейтбордыг зөвхөн хотын гудамж талбайд, хатуу хучилттай зам дээр л унаж болдог гэсэн ойлголт өнөө цагт үгүй болж байна. Өөрөөр хэлбэл скейтбордыг хөдөлгүүрээр тоноглож, байгалийн ямар ч нөхцөл байдалд ашиглах боломжтой болж байна гэсэн үг юм. Энэ скейтборд бол элсэн цөл, хайрга, цастай газар, шавар ихтэй гээд гадаргуу дээр явах чадвартай юм байна. үүнээс гадна гаднах хэлбэр загварын хувьд маш үзэмжтэй, ирээдүйн шинэлэг технологи мэт болсон байна. Мэдээж цахилгаан хөдөлгүүрт төхөөрөмжөөр ажиллана.
Энэ хөдөлгүүр нь 5 морины хүчин чадалтай гэдгийг онцольё. Харин нэг удаагийн бүрэн цэнэгээрэй 13-24 км хүртэл зам туулах боломжтой юм. Урд талын дугуй нь 76 см-ийн радиусын, арзгар хээтэй, харин хойд талын хөдөлгөгч хэсэг нь гинжит дугуйн загвартайгаар хийгдснийг бичлэг дээрээс харж байна. Энэ нь хэрэв хүн дээр нь үнэхээр тэнцвэрээ олж зогсож чадаж л байвал ямар ч гадаргууг ямар ч хурдаар даван туулах боломжийг олгодог байна. Баруун болон зүүн тийш эргэх хөдөлгөөнийг яг л скейтбордын адил биеийн хөдөлгөөнөөрөө удирдаж болно. Мөн үүнээс гадна алсын зайнаас хурдаа нэмэх болон хасах удирдлагын системээр удирдах боломжтой юм байна.
Трак нэг скейтбордонд нэг ч хуванцар материал ороогүй зөвхөн карбон, нүүрстөрөгчийн металл болон кевлар зэрэг материалыг ашиглан их биеийг нь бүтээжээ. Одоогоор худалдаанд гаргаагүй байгаа ч, нэг ширхэг Трак нэгийн үнэ нь ойролцоогоор 3,5 мянган ам.доллар гэдгийг хэлж байгаа юм байна.
| “Трак-1” цахилгаан хөдөлгүүрт скейтборд ямар ь гадаргуу дээр явах чадвартай | ||
| Үзсэн: 1684 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.